Улс, хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн анхааралд
Нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт" зохион байгуулагдахтай холбогдуулан, Энэ сарын 25-нд 07:00-09:30 цагийн хооронд автозам, замын байгууламжийг бүрэн хаах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.
Мэдээллийн алба

Үүний дагуу тухайн өдрийн Улаанбаатар хотоос буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30 цагаас 10:00 цагийн хооронд хуваарьт улс, хот хоорондын чиглэлийн бүх автобуснууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх зохицуулалт хийгдэхийг анхаарна уу.
Эх сурвалж: АТҮТ