Улс орнууд хүлэмжийн хийн асуудлаар хуралдаж байна
Улс орнууд хүлэмжийн хийн асуудлаар хуралдаж байна
Мэдээллийн алба

Аж үйлдвэржсэн улс орнууд, хөгжиж буй улс орнууд нийлсэн 190 гаруй улс, үндэстний төлөөлөгчид Польшийн нийслэл Варшав хотноо дэлхийн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр хуралдаж байна. Хятад улсын төлөөлөгчид “Аж үйлдвэржсэн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах асуудалд хэзээнээс л хариуцлагатай хандаж, оролцсоор ирсэн. Цаашид ч эдгээр улс орнууд санхүүгийн болон технологийн дэмжлэгийг илүү их үзүүлэх хэрэгтэй” гэсэн бол Европын холбооны төлөөлөгчид “Бүх гишүүн орнууд үүнд адил тэгш оролцох хэрэгтэй. 2015 он гэхэд хүлэмжийн хийг хэр их хэмжээгээр бууруулах тухай зорилтондоо хүрэх хэрэгтэйг” сануулжээ. 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан Киотогийн протокольд аж үйлдвэржсэн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах тухай тусгагдсан байдаг байна. Япон улс ирэх 2015 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2005 оныхоос даруй 3,8 хувиар бууруулах зорилт тавьсан бол манай хойд хөрш ОХУ 1990 оныхоос 15-20 хувиар бууруулах зорилт тавьжээ. Улс орнуудын зүгээс дэлхийн цаг уурын өөрчлөлтийг бууруулахын тулд хамтарч ажиллах хэрэгтэйг сануулаад Япон улс 16 тэрбум ам.долларын хандив өгөхөө мэдэгджээ.


















