Улс орон хөгжихийн тулд гүйцэтгэх засаглал тогтвортой байх хэрэгтэй
Улс орон хөгжихийн тулд гүйцэтгэх засаглал тогтвортой байх хэрэгтэй гэж судлаачид хэллээ.
Мэдээллийн алба

Улс орон хөгжихийн тулд гүйцэтгэх засаглал тогтвортой байх хэрэгтэй гэж судлаачид хэллээ. Манай улсын хувьд 1992 оноос 22 жилийн хугацаанд 11 хүн Ерөнхий сайдын албыг хашсан байна. Гэтэл Герман, Англи зэрэг хөгжсөн улс оронд нэгэн жарны хугацаанд 10 хүрэхгүй хүн гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан туршлага бий. Өөрөөр хэлбэл, Герман улсад канцлерийн бүрэн эрхийн хугацаа 8 жил байдаг байна. Гэтэл манай Ерөнхий сайд нар дунджаар хоёр жил л ажил үүргээ гүйцэтгэсэн байдаг. Энэ талаарх судалгаа хийсэн Хууль зүйн доктор, дэд профессор О.Мөнхсайханы яриаг сонсъё. Дэлгэрэнгүйг маргааш 8, 11 цагаас явах тоймчийн хөтөлбөрөөр сонсох боломжтой.


















