Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт хийлээ

Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцон, олон талт хамтын ажиллагааны салбарт бие биеэ дэмжин ажиллах, хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах нь зүйтэйг хоёр тал онцлон тэмдэглэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт хийлээ
Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн асуудлаар тэр дундаа Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэх, Австрийн Засгийн газраас олгож буй 40 сая евроны нэн хөнгөлттэй зээлийг үр ашигтай хэрэглэх, хоёр орны дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх, Монголын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг бэхжүүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хуваалцах