Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.24/ болох хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно
"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.24/ болох хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.24/ 10.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 12.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл “Их Эзэн Чингис хаан” танхимд ХЭЛЭЛЦҮҮЛЭГ /2021.11.24/ 14.00 Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14.00 Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд

Хуваалцах