Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Улсан хотын орон сууц худалдааны барилгад гал гарчээ

БНСУ-ын Улсан хотын орон сууц худалдааны 33 давхар барилгад гал гарсны уршгаар 88 хүн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээгээр гал өнгөрсөн шөнө 23 цагийн орчимд гарч эхэлжээ. Тухайн үед хүчтэй салхитай ба

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсан хотын орон сууц худалдааны барилгад гал гарчээ
Улсан хотын орон сууц худалдааны барилгад гал гарчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ынУлсан хотын орон сууц худалдааны 33 давхар барилгад гал гарсны уршгаар 88 хүн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээгээр гал өнгөрсөн шөнө 23 цагийн орчимд гарч эхэлжээ. Тухайн үед хүчтэй салхитай байсан учир гал бүх барилгад хурдтай тархсан байна.

Гэхдээ барилгад байсан бүх хүнийг шуурхай нүүлгэн шилжүүлж чаджээ. Гал сөнөөгчид 2 цагийн дотор галыг хяналтандаа оруулсан ч хүчтэй салхинаас болж бүрэн унтрааж чадаагүй байна. Урьдчилсан үзлэгээр гал дэлгүүр, орон сууцны зориулалт бүхий байрууд байдаг 12 давхраас эхэлж гарчээ. Гал гарсан шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хуваалцах