Өлсгөлөнд оролцогчдын нууцыг дэлгэнэ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнгийн тухай өгүүлэх “72 цаг” баримтат кино тун удахгүй нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнгийн тухай өгүүлэх “72 цаг” баримтат кино тун удахгүй нээлтээ хийнэ.
Уг киног 4 К КМС, “Time code”, “Zoljargal and son” студи хамтран бүтээжээ.
Тэрбээр өлсгөлөнд оролцсон хүмүүсээс тэр ажиллагаанд яагаад оролцох болсон, тухайн үед яг юу болсныг тодруулах юмсан гэж олон жил бодсон гэнэ.
Тэгтэл нэг өдөр Б.Нямхүү найруулагч “Хөрөнгө олчихлоо, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батбилэгийн бичсэн “Дэнчин” номоос кино сэдэвлэж хийе” гэж санал тавьсан аж.


















