"Ulsiin burtgel" хэрэглээний программ гаргалаа
Энэ нь орон нутгийн төрийн байгууллагуудаас анхны бие даан гаргасан гар утасны программ болж байгаагаараа ихээхэн онцлогтой.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор иргэдэд зориулж анх удаа андройд үйлдлийн системтэй гар утсанд суурилсан "Ulsiin burtgel" хэрэглээний программ хангамжийг гаргалаа.
Энэ нь орон нутгийн төрийн байгууллагуудаас анхны бие даан гаргасан гар утасны программ болж байгаагаараа ихээхэн онцлогтой.
Тус программ нь андройд үйлдлийн системтэй бүх төрлийн гар утсанд суулгаж болох бөгөөд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ, үнэ хураамжтай холбоотой өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ өөрийн ухаалаг утаснаас интернэтгүй орчинд шууд үзэж, танилцах бүрэн боломжтой юм.


















