Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улстөрчдийн чансаа тогтоох шалгаруулалт явуулахгүй байхыг анхааруулав

Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд "Монгол Улсын Сонгуулийн тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхааруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улстөрчдийн чансаа тогтоох шалгаруулалт явуулахгүй байхыг анхааруулав
Улстөрчдийн чансаа тогтоох шалгаруулалт явуулахгүй байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Харин дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хууль зүйн яаманд дүгнэлт гарган өгч хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан байдаг юм.

Тиймээс нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг уриалж байна. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд "Монгол Улсын Сонгуулийн тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхааруулжээ.

Хуваалцах