Улстөрчид ууртай байна
Удаан хугацаанд олны ярианы сэдэв болсоор ирсэн МҮОНРТ-ийн удирдлагуудтай холбоотой асуудал өнөөдрөөс тус телевизийн ажилтан, уран бүтээлчид таатай мэдээ сонссоноор цэгцэрч эхэлжээ.
Мэдээллийн алба

Удаан хугацаанд олны ярианы сэдэв болсоор ирсэн МҮОНРТ-ийн удирдлагуудтай холбоотой асуудал өнөөдрөөс тус телевизийн ажилтан, уран бүтээлчид таатай мэдээ сонссоноор цэгцэрч эхэлжээ. Учир нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар тушаал гарган Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг ажлаас нь чөлөөлснөөр удирдлагагүй шахам болоод байсан тус МҮОНРТ-ийн дэд захирлаар Ч.Батцэнгэл, телевизийн захирлаар Ц.Лхагвадаш нарыг томилсон байна.
Сүүлийн 10-аад жилийн хугацаанд МҮОНРТ-ийн удирдлагуудын томилгоо асуудал дагуулж, улс төрийн нөлөө орж байна хэмээн хэвлэлээр чамгүй олон бичигдсэн. Тэгвэл анх удаа салбарынхаа ажлыг мэддэг мэргэшсэнхүмүүс томилогдлоо хэмээн тус телевиз, радиогийн хамт олон сэтгэл хангалуун байгаа бол эсрэгээр нь улс төрийн ямар нэгэн хүчний нөлөө, оролцоогүйгээр томилгоо хийгдсэнд зарим улстөрчид ихээхэн бухимдалтай байгаа бололтой. Саяхан УИХ-аар томилогдсон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн дотор АН-ын 4, МАН-ын 3 төлөөлөл багтаж орсон ба телевизийн удирдлагуудын томилгоонд улстөрчид нөлөөлж чадалгүй үлдсэндээ ихээхэн бухимдаж “тэр үгэнд ордоггүй М.Наранбаатарыг одоохон хал” хэмээн шинэ гишүүддээ үүрэгдсэн сурагтай.
Ер нь засаг төр солигдож хаа хаагүй томилгоо, халаа сэлгээ хийгдэж байгаа энэ цаг үед МҮОНРТ-ийн жишгээр салбарынхаа ажлыг мэддэг мэргэшсэн хүмүүст төрийн ажлыг даатгах нь хямралаас гарах томоохон гарц баймаар.


















