Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарыг үзэгчид хамгийн их дэмжиж байна

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарыг үзэгчид хамгийн их дэмжиж байна
Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарыг үзэгчид хамгийн их дэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.

Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.

Энэхүү хүчтэнээс улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарыг үзэгчид хамгийн их дэмжин уухайлж байна. Давах бүрт нь алга ташиж байгаа нь тэднийг энэхүү барилдааны түрүү, үзүүрт хүрнэ хэмээн итгэж байгаагийнх биз ээ.

Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.

Хуваалцах