Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга буудагч шалгаруулах тэмцээн боллоо

2013 оноос хойш тасралтгүй явагдаж ирсэн тус УАШТ цар тахлын улмаас өнгөрсөн жил зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаад задгай талбайд, халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлан зохион байгуулжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга буудагч шалгаруулах тэмцээн боллоо
Улсын аварга буудагч шалгаруулах тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын практик буудлагын холбоо энэ сарын 4, 5-нд Монгол Улсын 2021 оны гар бууны төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд МПБХ-ны гар бууны эрх бүхий 24 тамирчин хоёр өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж гурван ангиллаар өрсөлдсөнөөс опен ангилалд СМ Х.Тэмүүжин болон Г.Очир, О.Чулуунбилэг нар эхний гурван байранд орсон байна. Харин продакшн ангилалд СДМ Н.Гантулга болон О.Энхболд, СМ А.Лхамсүрэн нар шалгарсан бол стандарт ангилалд СМ Ц.Адилтулга, Г.Баярмагнай болон СДМ Б.Соронзонболд эхний гурван байрыг эзэлжээ.

Сонирхуулахад, 2013 оноос хойш тасралтгүй явагдаж ирсэн тус УАШТ цар тахлын улмаас өнгөрсөн жил зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаад задгай талбайд, халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлан зохион байгуулжээ.

Хуваалцах