Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан тамирчид Мастерсын ДАШТ-д оролцож байна

"Chantilly MMA" жиүжицүгийн клубийн баг тамирчид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан тамирчид Мастерсын ДАШТ-д оролцож байна
Улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан тамирчид Мастерсын ДАШТ-д оролцож байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Chantilly MMA" жиүжицүгийн клубийн баг тамирчид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож байна.

Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр жүдогийн олон улсын хэмжээний мастер бөгөөд жиүжицүгийн хар бүстэй.

Тус тэмцээнд Монгол Улсаас улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан нийт 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар бүсний, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх бүсний, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд тус тус оролцож байна.

Хуваалцах