Улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын начин Ц.Мөнхбаяр нарыг нутгийнхан нь өнөөдөр хүлээн авна
Тухайн жилийн наадмаар Увс нутгийн гаралтай бөхчүүд улсын улсын цол хүртвэл нутагтаа хүлээн авдаг уламжлалтай. Тэр жишгээрээ өнөөдөр ийнхүү зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн төв Улаангомд өнөөдөр энэ жилийн улсын их баяр наадмаар ес давж түрүүлж, улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс, найм давж үзүүрлэн “Тод сонин” чимэг хүртсэн улсын аварга Н.Батсуурь, тав давж улсын начин цол хүртсэн Ц.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Тухайн жилийн наадмаар Увс нутгийн гаралтай бөхчүүд улсын улсын цол хүртвэл нутагтаа хүлээн авдаг уламжлалтай. Тэр жишгээрээ өнөөдөр ийнхүү зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр бөх барилдаж, морь уралдаж, сурын харваа болдог билээ.
Гэвч энэ жил коронавирусний халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баяр наадам хийхгүй гэнэ.
Дашрамд дуулгахад, маргааш тус аймгийн Давст сумын нутгийн зөвлөлийнхөн улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авах аж.


















