Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга П.Бүрэнтөгс азтай үзэгчид морь бэлэглэнэ

Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас гурван азтан тодруулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга П.Бүрэнтөгс азтай үзэгчид морь бэлэглэнэ
Улсын аварга П.Бүрэнтөгс азтай үзэгчид морь бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо, "Бүрэн Монгол" төслөөс хамтран зохион байгуулах улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 21-нд буюу энэ ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас гурван азтан тодруулах аж.

Тодруулбал, “Чикаго” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг, дунд гарын “хас” чулуун хөөрөг, супер азтанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэх нь ээ.

Хуваалцах