Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга П.Бүрэнтөгсийг БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд “Цаашид “Алдар” спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана. Та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай” гэж захив

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга П.Бүрэнтөгсийг БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа
Улсын аварга П.Бүрэнтөгсийг БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа. Зураг: МҮОНРТ

БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд өндөр амжилт үзүүлсэн. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагнажээ.

Тодруулбал, БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, БХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Улсын заан М.Бадарч, "Дайчин алдар I" медалиар Улсын арслан Р.Пүрэвдагва, "Дайчин алдар II" медалиар Улсын харцага Ц.Одбаяр, Улсын начин Х.Цогтгэрэл нарыг шагнасан байна.

Мөн "Дайчин алдар III" медалиар Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр Улсын начин Б.Орхонбаяр, "Эх орны төлөө III" хүндэт тэмдгээр Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд “Цаашид “Алдар” спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана. Та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай” гэж захив.

Хуваалцах