Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын аварга саальчид шалгарав

“Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга саальчид шалгарав
Улсын аварга саальчид шалгарав. Зураг: МҮОНРТ

“Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа;
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн саальчин Дамбын Болормаа;
- Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн;
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам;
- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг;
- Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн нар шалгарав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах