Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээн болно
Улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилгоор энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа аж. Тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана. Оролцогчдыг 1 дүгээр сарын 14 хүртэл бүртгэнэ.

Хуваалцах