Улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээн болно
2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээнийг энэ сарын 22-23-нд Дархан уул аймгийн Монгол котлованд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Монголын загасчлалын спортын холбоо, Дарханы загасчлалын спортын холбоо хамтран 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээнийг энэ сарын 22-23-нд Дархан уул аймгийн Монгол котлованд зохион байгуулах гэж байна.
Спортын загасчлалыг сурталчлан, мөсний загасчлалын спортын шилдэг тамирчдыг тодруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд загасчлалын спортын холбоод, клубуудын тамирчид өрсөлдөнө.


















