Улсын байцаагчдын чадавхыг бэжхүүлэх сургалт явагдаж байна
Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсээс “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан” буюу статистикийн улсын байцаагчдын чадавхыг бэжхүүлэх сургалтыг танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны ү
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсээс “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан” буюу статистикийн улсын байцаагчдын чадавхыг бэжхүүлэх сургалтыг танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн болон ажил хэргийн мэдээлэлөгөх, албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн чанарыг хангах асуудлаар ажил хэргийн мэдлэг олгох зорилготой юм.
Танхимын сургалтыг өнөөдөр Үндэсний статистикийн хороон дээр зохион байгууллаа. Сургалтад яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж буй статистикийн 29 улсын байцаагч оролцож санал бодлоо солилцлоо. Онлайн сургалтыг маргааш буюу 26-нд 21 аймаг, Налайх, Багахангай, Багануур дүүргийн 83 статистикийн улсын байцаагчдыг хамруулан зохион байгуулна.


















