Улсын бүртгэгчдийг бэлтгэв
Улсын бүртгэлийн ерөнхий газраас тогтмол явуулдаг “Улсын бүртгэгч бэлтгэх” ээлжит сургалт зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тогтмол явуулдаг “Улсын бүртгэгч бэлтгэх” ээлжит сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар дамжуулан тус газрын иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, архивын лавлагаа, мэдээллийн технологийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөхөөс гадна суралцагчдад газар дээр нь чиглэл тус бүрээр дадлага хийлгэн танилцуулах хүрээнд үндсэн мэдлэг олгосон юм. Тодруулбал, суралцагчид улсын бүртгэлийг анхан шатны нэгжээс хэрхэн хийдэг, энэ хүрээнд дагаж мөрддөг эрх зүйн орчин, бүртгэл хийхэд анхаарах зүйлээр зогсохгүй улсын бүртгэгчийн хүлээх үүрэг хариуцлагаас гадна мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгтэй болж төгссөн байна.


















