Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улсын бүртгэлд хяналт хийх журмыг шинэчиллээ

Мөн мэдээллийн ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү журам болон сургалтын хөтөлбөрөөр батлагдсан сургалтын материалуудыг онлайн программын мэдээллийн талбарт болон үйлчилгээ цонхны бүртгэл хяналтад байршуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын бүртгэлд хяналт хийх журмыг шинэчиллээ
Улсын бүртгэлд хяналт хийх журмыг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Улсын бүртгэлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Улсын бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын хэрэгжилттэй холбогдуулан Бүртгэлийн хяналтын хэлтсээс аймаг, нийслэлийн хяналтын улсын байцаагч нарт тодорхой чиглэлүүдийг өгч ажиллаж байна.

Хуваалцах