Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийг нээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийг нээлээ
Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийг нээлээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна” гэлээ.

Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өчигдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.

Үүнд,

  • Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/

  • Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/

  • Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ

  • Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ

  • Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Хуваалцах