Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүргийн нэгжтэй цахим сургалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийг таниулах, зөвлөмж чиглэл өгөх зорилгоор өчигдөр 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй цахимаар холбогдож, цахим сургалт зохион байгуулла

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүргийн нэгжтэй цахим сургалт хийлээ
Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүргийн нэгжтэй цахим сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийг таниулах, зөвлөмж чиглэл өгөх зорилгоор өчигдөр 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй цахимаар холбогдож, цахим сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчим” сэдвийн дор УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах мэдээлэл хийсэн бол “Иргэний улсын бүртгэлийн онлайн системд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагааны зааварчилгаа” сэдвээр “Интерактив” ХХК-ийн мэргэжилтэн Э.Ундрал, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын програмист С.Дэлгэрмөрөн нар, мөн “Иргэний улсын бүртгэлийн онлайн системд сонгогчийн бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал” сэдвээр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлант нар тус тус мэдээлэл хүргэв.

Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид илтгэгчдээс сонирхсон зүйлээ тодруулж, санал солилцохын сацуу уг сургалтыг дахин зохион байгуулах санал илэрхийлэв гэж УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах