Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов

УИХ-ын гишүүн, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг өнөөдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзав.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг өнөөдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзав. Уулзалтын үеэр Дэд хорооны 2015 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд иргэний бүртгэл, сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэрхэн бүртгэж байгаа, мэдээлэл, технологийн аюулгүй байдал, хамгаалалт, бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллаж байгаа талаарх мэдээллийг албаны хүмүүсээс тодруулж, мэдээлэл авав.

Мөн иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар 2016 төсвийн тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцсон юм.

Хуваалцах