Улсын чанартай авто замын төлбөр хураах цэг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 тоот тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээг тогтоосон.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 тоот тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээг тогтоосон. Үүнтэй холбогдуулан Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замд замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг тогтоож, барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус төлбөр хураах цэгийн барилга, цахилгаан хангамж, авто замын өргөтгөлийн ажлыг “Норкут констракшн” ХХК-ийн түншлэлээр 230 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгүүлэн 2016 оны 8 дугаар сарын 27-нд дуусгаж, улсын комисс хүлээн авахад бэлэн болоод байна. Зам, замын байгууламж ашигласны төлбөрийг зорчигч тээврийн хэрэгслээс суудлын тооноос хамааран 1000-3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгслээс 2000-10000 төгрөгөөр тооцож авах юм. Орлогыг улсын авто замын санд төвлөрүүлэх бөгөөд Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг тус сангаас санхүүжүүлнэ.


















