Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ
"Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулах ба, Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцох юм байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч эрхэм жолооч та өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах