Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

Захирамжийн дагуу амралтын өдрүүдэд авто машины улсын дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Өчигдөр авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн нь замын хөдөлгөөнд оролцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гарсан. Захирамжийн дагуу амралтын өдрүүдэд авто машины улсын дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Өчигдөр авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн нь замын хөдөлгөөнд оролцсон.

Харин өнөөдөр авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байна. Дугаарын хязгаарлалт бямба, ням гарагийн 08.00-17.00 цагийн хооронд үйлчилж байгаа юм.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ.

Хуваалцах