Улсын дугаараа сольж зүүсэн 15 зөрчлийг илрүүлжээ
Энэ сарын 24-31-ны хооронд Нийслэлийн засаг даргын захирамжаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн. Харин энэ журмыг өчигдрийн байдлаар 835 жолооч зөрчсөн байн
Мэдээллийн алба

Энэ сарын 24-31-ны хооронд Нийслэлийн засаг даргын захирамжаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн. Харин энэ журмыг өчигдрийн байдлаар 835 жолооч зөрчсөн байна. Тодруулбал авто машины улсын дугаарын сүүлчийн орон нь явах ёсгүй өдөр хөдөлгөөнд оролцсон 820 зөрчил, улсын дугаараа сольж зүүсэн 15 зөрчлийг замын цагдаагийн газрын албан хаагчид илрүүлжээ.


















