Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, зохиомол түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж байна. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албан хаагчидтай хамтран 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 72 зөрчлийг илрүүлсэн байна.

Энэхүү төрлийн хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг бууруулахын зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.

Хуваалцах