Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна

Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна

О.
О.Бадамсүрэн

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан театрын уран бүтээлчидтэй уулзаж, барилгын их засвар, тайзны техник, гэрэл, дуу, акустикийн системийн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, театрын хэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй байхад онцгойлон анхаарахаар төлөвлөж байна.

Түүнчлэн шинэчлэлийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс гадна инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэх юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хуваалцах