Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын эмнэлгүүд 2 ээлжээр ажиллахаар боллоо

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор 2 дугаар сарын 1 нээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын эмнэлгүүд 2 ээлжээр ажиллахаар боллоо
Улсын эмнэлгүүд 2 ээлжээр ажиллахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор 2 дугаар сарын 1 нээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгийн яриаг хүргэж байна.



Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа. Ойролцоогоор нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна.

Хуваалцах