Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ хуульд заасан хугацаанд нийтлэхгүй байна

“Төсвийн зарцуулалтыг иргэдэд мэдээлэх замаар төсөвт иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх нь” төсөл энэ оны эхнээс хэрэгжиж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ хуульд заасан хугацаанд нийтлэхгүй байна
Улсын эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ хуульд заасан хугацаанд нийтлэхгүй байна. Зураг: МҮОНРТ

“Төсвийн зарцуулалтыг иргэдэд мэдээлэх замаар төсөвт иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх нь” төсөл энэ оны эхнээс хэрэгжиж байна. Төслийн багийнхан улсын нэг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн шилэн дансны ил тод байдалд хяналт тавьж ажиллажээ.

Хяналтын хугацаанд зарим эмнэлэг 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ, тэдгээрийн тендерийн баримт бичиг болон холбогдох мэдээллээ байршуулаагүй зөрчил илэрсэн байна. "Захиргааны шинэ санаачилга" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал н.Цэрэнпүрэв ингэж ярилаа.

Цаашид шилэн дансны хуулийн хүрээнд эмнэлгүүд худалдан авалтын болон мөнгөн гүйлгээний зарцуулалтын шийдвэрээ байршуулахад онцгой анхаарах шаардлага байгааг төслийн багийнхан хэллээ.

Хуваалцах