Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулна
Эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт боллоо.
Мэдээллийн алба

Эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт боллоо. Уулзалтад ЭМС-ын 2016 оны А/202 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МХЕГ, ЭМХТ, аймаг, ннийслэлийн ЭМГ, эмнэлэг, АХБ-ны зөвлөхүүд зэрэг нийт 20 гаран төлөөлөл оролцож ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтулга уулзалтыг удирдлаа.
АХБ-ны төслийн зохицуулагч болон зөвлөхүүд техник туслалцааны төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, цаашид төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо.
Уулзалтаас төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг сумын эргэлтийн эмийн сангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж өргөтгөх талаар санал гарч асуудлыг АХБ-нд хүргүүлэхээр болов.


















