Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Тус хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ
"Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг санаачилсан. Уг хөтөлбөр нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар монголчуудын соёлын биет бус өвийн тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлж байгаа юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.

Хуваалцах