"Улсын эрдэнэ" хөтөлбөрийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр олон нийтээр хэлэлцүүллээ.
Мэдээллийн алба

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр олон нийтээр хэлэлцүүллээ.
Хөтөлбөрийн гол зорилго нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор төрөл зүйлийг өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, хувь хүнийг тодруулан өргөмжлөх явдал юм.
Мөн тэдэнд соёлын биет бус өвийг бүтээн туурвих, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Улсын эрдэнэ” өргөмжлөлийг бий болгож байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд ярилаа.


















