Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улсын ерөнхий прокурор иргэдийг хүлээн авч уулзлаа

Прокурорын байгууллага иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэхэд анхаарч энэ талаар тодорхой журам тогтоон мөрдөж ажиллах болсон. Түүнээс гадна иргэдээс гаргасан санал хүсэлт өргөдөл гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын ерөнхий прокурор иргэдийг хүлээн авч уулзлаа
Улсын ерөнхий прокурор иргэдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэхэд анхаарч энэ талаар тодорхой журам тогтоон мөрдөж ажиллах болсон. Түүнээс гадна иргэдээс гаргасан санал хүсэлт өргөдөл гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзан санал хүсэлт өргөдөл гомдлыг сонсож, хүсэлтийг хэрхэн хянаж шийдвэрлэж байгаатай танилцаж, хуульд заасан журмын дагуу хариу өгөх талаараа мэдэгдсэн байна. Улсын Ерөнхий Прокурор тогтоосон хуваарийн дагуу өнөөдөр 15 иргэнтэй уулзсан байна.

Хуваалцах