Улсын Ерөнхий прокурорын газар ТОСК-той хамтран ажиллана
Улсын Ерөнхий прокурорын газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах гэрээг өчигдөр байгууллаа.
Мэдээллийн алба

Улсын Ерөнхий прокурорын газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах гэрээг өчигдөр байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар аймаг, нийслэл хотод баригдах болон баригдаж ашиглалтад орсон орон сууцны хорооллуудад прокурор, ажилтнуудыг хамруулахад чиглэгдэж байгаа ажээ.


















