Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын филармонийн 48 дахь жилийн үзвэрийн нээлт болно

Монгол Улсын филармони 48 дахь жилийнхээ үзвэрийн нээлтээ энэ сарын 22-нд “New season 2020” тоглолтоор нээхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын филармонийн 48 дахь жилийн үзвэрийн нээлт болно
Улсын филармонийн 48 дахь жилийн үзвэрийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын филармони 48 дахь жилийнхээ үзвэрийн нээлтээ энэ сарын 22-нд “New season 2020” тоглолтоор нээхээр болжээ.

Түүнчлэн энэ жилийн “New Season” тоглолтод авьяас билэг, ур чадвар хөгжимчдийн бүрдэл бүхий симфони найрал хөгжим Монголын болон дэлхийн сонгодог сор бүтээлийг толилуулах юм байна. Б.Анар, Б.Батбаатар, Д.Нямдаш нарын гурван удирдаачийн мэдрэмж, тансаг хөгжим, содон соргог мэдрэмжийг “амтлуулах” тус тоглолтод Улсын филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон Т.Отгонбаяр оролцох аж.

Хуваалцах