Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт эхэллээ

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт эхэллээ
Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги, 12-р анги, багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулна.

Олимпиадад ОХУ-аас багш, сурагчид оролцож буйгаараа онцлог аж. Олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран таван удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж, физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна.

"Оюуны хөгжилд хамтдаа" уриан дор болж буй Улсын физикийн 32-р олимпиад дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн төв Улсын тэргүүний Нэгдүгээр сургууль дээр үргэлжилж, гурван төрлөөр шилдгүүдээ тодруулна.

Хуваалцах