Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ өвдөг шороодлоо
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.
Хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, аймгийн начин Н.Жаргалбат улсын гарьд Бат-Эрдэнээр хоёр давлаа.
Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.


















