Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг энэ жилийн наадамд түрүүлнэ хэмээн таамаглаж байна
Тэгээд ч бяр байгаад аз байвал хэний ч аавын хүү есөн хөлт их цагаан тугаа арав тойрно шүү дээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 1024 хүчтэн зодоглоно. Арван даваатай болох тус наадамд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Алтай” констракшн, “Хан-Тайшир” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг түрүүлэх болов уу гэсэн таамгийг олон хүнээс сонслоо. Тэрбээр бэртлийн улмаас ойрд заалны барилдаанд барилдаагүй ч бэлтгэл нь эдгэрч байгааг дэвжээнийхэн нь хэлж байна.
Мөн тэрбээр дээхэн нэгэн ярилцлагадаа “Монгол Улсын Дархан аварга Ш.Батсуурь агсны халааг авах аварга цолтон манай нутгаас тун удахгүй төрнө гэдэгт итгэдэг” гэж байв. Тиймээс тэр зөгнөлөө өөртөө ч хэлж байсан байж болох юм.
Тэгээд ч бяр байгаад аз байвал хэний ч аавын хүү есөн хөлт их цагаан тугаа арав тойрно шүү дээ.


















