Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ

Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ
Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Зураг: МҮОНРТ

Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.

Их шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Дунд шөвгийн долоод улсын начин Г.Ганжад, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдсэн юм.

Хуваалцах