Улсын харцага Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэжээ
Дорнод аймгийн үндэсний бөхийн холбоо, Дорнын хүчтэн дэвжээ хамтран зохион байгуулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд Дорнод аймагт болжээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн үндэсний бөхийн холбоо, Дорнын хүчтэн дэвжээ хамтран зохион байгуулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд Дорнод аймагт болжээ.
Тус үндэсний бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сум харьяат Монгол Улсын харцага Д.Анар долоо даван түрүүлж, Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэжээ. Мөн Дорнод аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Шинэзориг, Халхгол сумын харьяат аймгийн арслан Б.Батдорж нар шөвгөрсөн байна.




















