Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайр зарлалаа

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайртай гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайр зарлалаа
Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайр зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайртай гэнэ. Ерөнхийлөгчийн цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болно. Тэрхүү барилдааны хөлийн цэц буюу шүүгчээр Б.Одхүү ажиллахаар томилогджээ. Тэрбээр фэйсбүүк хуудасдаа “Маргаашийн барилдааны хөлийн цэцээр би томилогдлоо. Үзэгч та бүхэн бөхөө сонирхохын зэрэгцээ намайг хэрхэн ажиллахыг хараад сэтгэгдлээ бичээрэй” хэмээжээ. Олон ч хүн түүнд “Залуучууд сүүлийн үед хөлийн цэцийнхээ үгэнд орохоо байсан. Та хатуу шаардлага тавиарай” гэх үгс бичсэн харагдана. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой өгүүлбэр байсан нь “Амжилт хүсье, хайраа”. Энэ үгийг улсын харцага Г.Ганхуяг бичжээ. Ижил спортоор хичээллэж, тулааны дэвжээн дээр цусаа урсгаж явсан тэд намба суухын цагт улам дотно болсон нь энэ буюу.

Улсын начин Б.Одхүү, улсын арслан Э.Оюунболдын хамт.

Хуваалцах