Улсын хэмжээнд 2.7 сая төл хүлээн аваад байна
Энэ онд улсын хэмжээнд нийт 23.8 сая эх мал тоолуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж, 2.7 сая төл хүлээн аваад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Энэ онд улсын хэмжээнд нийт 23.8 сая эх мал тоолуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж, 2.7 сая төл хүлээн аваад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үүнээс
Ботго-11.5 мянга
Унага-7.4 мянга
Тугал- 46.2 мянга
Хурга-1.4 сая
Ишиг- 1.3 сая бойжиж, төл бойжилт 97.2 хувьтай байна.
.jpg)
Түүнчлэн улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай байна. Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см-т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.
.jpg)
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн яам


















