Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38084 эх амаржжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1хувь)-өөр, төрсөн хүүхэд 50 (0.1хувь)-иар тус тус өсжээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1хувь)-өөр, төрсөн хүүхэд 50 (0.1хувь)-иар тус тус өсжээ.
Нас баралт 8523 болж, өмнөх оны мөн үеэс 7 (0.1хувь)-оор нэмэгджээ.
Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 байна.
Зураг: 1000 хүнд ногдох төрөлт, нас баралт, ердийн цэвэр өсөлт/ жил бүрийн эхний хагас жилийн байдлаар

Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон аймагт улсын дунджаас 0.1-2.2 пунктээр дээгүүр, Говьсүмбэр аймагт улсын дундажтай ижил түвшинд, бусад аймагт 0.1-6.2 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.4 пунктээр дээгүүр, харин Өвөрхангай, Дундговь аймаг улсын дундажтай ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.2 пунктээр доогуур байна.
Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-2.0 пунктээр дээгүүр, харин Баянхонгор, Өмнөговь аймаг улсын дундажтай ижил түвшинд, бусад аймагт 0.4-6.1 пунктээр доогуур байна.


















