Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1662 (2.3%)-оор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 51.3 мянга (73.9%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1039 (2.0%)-өөр буурчээ. Нийт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржжээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1662 (2.3%)-оор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 51.3 мянга (73.9%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1039 (2.0%)-өөр буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 213 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 1 (0.5%)-ээр буурсан байна.

Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард 6032 эх амаржиж, өмнөх сараас 264 (4.2%)-өөр буурчээ. Амаржсан эхчүүдийн 4568 (75.7%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 187 (3.9%)-гоор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 16 (0.3%) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 1 (5.9%)-ээр буурчээ.Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Хуваалцах