Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөөд байна

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөөд байна
Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөөд байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна.Бүсээр нь авч үзвэл: Баруун бүс 29.1 хувь, зүүн бүс 0.7 хувь, төвийн бүс 11.7 хувь, хангайн бүс 19.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах