Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогдсон байна

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Нийт хорогдол нь оны эхний малын 0.06 хувийг эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогдсон байна. Зураг: МҮОНРТ

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Нийт хорогдол нь оны эхний малын 0.06 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл

  • Ямаа 14.9 мянга,

  • Хонь 12.3 мянга,

  • Үхэр 5.1 мянга,

  • Адуу 4.0 мянга,

  • Тэмээ 77 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байгаа аж.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний 2 сард Баян-Өлгий аймагт 6.8 (18.6 хувь)мянга, Ховд аймагт 6.0 (16.6 хувь) мянга, Увс аймагт 3.6 (10.0 хувь) мянга, Хөвсгөл аймагт 3.4 (9.4хувь) мянга,Говь-Алтай аймагт 3.4 (9.3 хувь) мянга, Архангай аймагт 2.8 (7.6хувь) мянга, Завхан аймагт 2.3 (6.4%) мянга, Хэнтий аймагт 1.4 (4.0хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна.

Хуваалцах